Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо

2016-11-09 18:34:38

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгсөн.

Энэ үүргийн биелэлтийг хангах, хяналт тавих, мөн Гашуунсухайтын боомтын талаар авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох сайд нар үүрэг болголоо. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг  Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо.


Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй