Шууд Chart

Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэнэ

2016-11-10 12:04:55

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жил болон Дорноговь аймгийн Залуучуудын байгууллагын 95 жилийн ойг энэ сарын 18-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Дорноговь аймгийн бахархалт түүх, хөгжил дэвшлийг үе үеийн залуусын гавьяагүйгээр төсөөлөх аргагүй. Тиймдээ ч ахмад үеийнхний гавьяат үйлсээр бахархах, залуучууддаа таниулах зорилгоор Залуучуудын байгууллагын ахмад ажилтнуудын уулзалт ярилцлагыг ойн хүрээндээ зохион байгуулах аж. Мөн сумын болон залуу бөхчүүдийн барилдаан, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалт гээд Залуучуудын байгууллагын 95 жилийн ойгоо Дорноговийн залуус өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ.

Дашрамд сонирхуулахад, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нь 2015 онд орон нутагтаа, салбартаа маш олон залуусыг нэгтгэж, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхжүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, оны шилдэг орон нутгийн холбоогоор шалгарч байсан юм.


Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэнэ   
Үзсэн: 2637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй