Шууд Chart

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2016-11-10 14:19:10

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газрын Дотоод хяналтын газрын дэд дарга Люү Чүн Янь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр төлөөлөгчдийн ажлын айлчлалд амжилт хүсээд цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаагаа онцолсон.

Уулзалтаар хоёр орны мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шинжилгээ, хорио цээрийн ерөнхий газар 1992 оноос хойш 30 гаруй салбар чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. 


Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо  
Үзсэн: 1238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [94.142.242.xxx] 2016-11-11 11:57
Мэргэжлийн хяналт нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Ямарч бодлого алга. Хуулиндаа ч тийм үйл ажиллагаанд ч тийм л байна. Уялдаа ч алга. Хэлтэс толгойлж байгаа махан толгойнуудаа чадавхижуул эсвэл больчих хэрэгтэй. УИХ-ын гишүүн эс бөгөөс эрх мэдэлтэний хань хамсаатан, садан төрөл байвал төрд ажилласан туршлагагүй байсан ч шууд дарга хийдэг ийм жишиг энэ газарт амь бөхтэй оршин үлджээ. Ахлах байцаагчид мэргэжлийн долигногчид байхаас мэргэшсэн албат ховор байна. Ахлах байцаагч гэх хэргэмийг зүгээр тоо хэмжээгүй одон медаль шиг тарааснаас болж эдгээр нөхөд нь бүлэг фракц болж талцаж байгууллагын үйл ажиллагааг уядаг, улдан чангаадаг этгээдүүд болж хувирсан. Мөн шудрага бус зүйл газар авсан. Сүүлийн үед томилогдсон хэлтсийн дарга нар бүгд болвсроогүй хүмүүс их байна. Шинэчлэлийн салхи оруулж МХБ-ыг үйл ажиллагаа, нэр хүндийг шинэ түвшинд гаргая. Гагцхүү мэдлэгт тулгуурлаж хөгжих бөгөөд танил тал дээр тулгуурлаж хөгждөг газар энэ дэлхийд байхгүй бөлгөө.

Бидэнтэй нэгдээрэй