
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Төрийн захиргаа удирдлагын газар, чиглэлийн 7 хэлтэс, Төв лаборатори, 8 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Багахангай дүүрэг дэх мэргэжлийн хяналтын тасагтай, нийтдээ 515 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 онд 3842 обьектод хяналт шалгалт, 2213 обььектод төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн, эрсдлийн үнэлгээ хийж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалт хийхийн зэрэгцээ иргэд аж ахуй нэгж иргэдэд зөвлөдөг, тусладаг, сэрэмжлүүлдэг, зөв дадалд сургах сургалт явуулах чухал үүрэгтэй юм.
Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг хангах, хууль сахин мөрдөлтийг сайжруулахад зөвлөн туслах зорилготой “Сургалтын төв” байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
Сургалтын төвийг байгуулснаар мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт хөгжлийн орчин нөхцлийг бүрдүүлэх, удирдах ажилтан, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах давхар ач холбогдолтой юм.
Сургалтын төвийн нээлт боллоо | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.