Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. "Лондон 2012" олимп, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байгаа юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялсан. Улмаар дараагийн тойрогт Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Өчигдөр болсон1/4 шигшээ буюу медалийн төлөөх тоглолтын дараагаар одоо хагас шигшээд 18 улсын боксчин үлдэж, медалийн болзлыг хангаад байна. 10кг-ын жинд шөвгийн дөрөвт үлдээд байгаа 40 ширэн бээлийтэн маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах болно. Харин өнөөдөр ДАШТ завсарлаж, тамирчид амарна. Харин маргааш дэлхийн аваргын финалын тоглолтууд 16.00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-ий шигшээ тоглолтод Казахстан-8, Куба-5, ОХУ-4, Азербайжан, Итали-3, Узбекстан, Герман, Бразил, Ирланд-2, Монгол, Коста-Рика, Алжир, Уэльс, Тайланд, Украин, Вэнесуэл, Англи, Аргентин улсаас тус бүр нэг боксчин медалийн болзол хангаад байна.
| Дэлхийн аваргын финалын тоглолтууд маргааш 16.00 цагаас эхэлнэ | ||
| Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.