Шууд Chart

Хүндийн өргөлтийн тамирчин Н.Баярмаа амжилт гаргалаа

2013-10-24 14:33:39

Польшийн Вроцлав хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээнд 59 улсын 317 тамирчин эмэгтэйчүүдийн долоон төрөл кг, эрэгтэйчүүдийн найман төрөл кг-ын жинд өрсөлдөж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд гавьяат тамирчин, ОУХМ н.Баярмаа оролцож огцмоор 99 кг, түлхэлтээр 121 кг нийлбэрээр 220 кг өргөсөн  амжилтаар 9-р байр эзэлжээ. Түүний жинд 30 гаруй тамирчид өрсөлдсөнөөс ОХУ-ын Тима Туриева 252 кг өргөсөн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ-ын Жо Пок Хьян 249 кг, БНХАУ-ын Дэн Мэнжун 224 кг өргөж мөнгө, хүрэл медаль  хүртсэн байна. МУГТ, ОУХМ н.Баярмаагийн дасгалжуулагчаар н.Дөрвөнжин ажилласан бол тус тэмцээнд  шүүгчээр н.Гансүх оролцлоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнө гавьяат тамирчин н.Баярмаа БНХАУ-ын Тяньжин хотноо зохиогдсон Зүүн Азийн 6-р наадмаас 63 кг-ийн жинд  мөнгөн медаль хүртсэн юм.


Хүндийн өргөлтийн тамирчин Н.Баярмаа амжилт гаргалаа   
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй