Шууд Chart

“Төсвийн тухай хууль”-д нэмэлт оруулах хуулийн төслийг буцаалаа

2013-10-24 14:51:59

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж,  Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хэлэлцлээ. Тус байнгын хороо  “Төсвийн тухай хууль”-д  нэмэлт оруулах хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Харин “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тогтоолын төслийг дэмжсэн юм. Үүний дараа тус хороо төсвийн тодотголын төслийн хэлэлцүүлэг үргэлжлүүлнэ.


“Төсвийн тухай хууль”-д нэмэлт оруулах хуулийн төслийг буцаалаа  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй