Шууд Chart

НҮБ-ыг шинэтгэл хийхийг уриаллаа

2013-10-24 15:16:14

Дэлхийн улс орнууд хөгжиж байгаагийн хэрээр НҮБ ч мөн шинэтгэл хийх ёстой хэмээн Ираны ГХ-ийн дэд сайд Аббас Арагчи мэдэгджээ. Тэрбээр  “НҮБ ОУ-ын улс төр,эдийн засгийн тавцанд үйл ажиллагаа явуулахын тулд буурь суурьтай шинэтгэл явуулах ёстой.  Энэ шинэтгэл нь дэлхийн ард түмний эрхийг хүндэтгэж шинэ технологи ашиглах боломжийг улс орнуудад олгох ёстой” гэж хэлжээ.  
 
Түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүд эгэл жирийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Хөгжиж байгаа улсад ийм хориг тогтоох нь НҮБ-ын дүрэмд харшлах төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгааг  онцолжээ.
 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

НҮБ-ыг шинэтгэл хийхийг уриаллаа  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй