Шууд Chart

Жимс жимсгэнэ, хүнсний ногооны цэгт хяналт шалгалт хийлээ

2016-11-14 16:55:20

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016  оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд Өлгий сумын төвд жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдаалдаг зах, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх, шинжилгээт хяналтыг хийлээ.

Ургамал хамгааллын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, эдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тушаалын хүрээнд энэхүү шалгалтыг хийв.

Хяналт шалгалтын явцад төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнд ургамлын хөнөөлт хортон шавьж, ургамлын өвчин, нитратын илэрцийг тодорхойлж,бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн талаар зөвлөгөө өгч, зөвлөмж тараасны зэрэгцээ худалдааны газруудын хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Шинжилгээний дүнгээр БНХАУ-аас импортоор орж ирж буй хүрэн болон ногоон усан үзэмний нитратын хэмжээ байвал зохих хэмжээнээс 20 хувь хүртэл их байгаа нь тогтоогдсон. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг түгээлээ. 


Жимс жимсгэнэ, хүнсний ногооны цэгт хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 1908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дорж [176.10.104.xxx] 2016-11-15 13:42
Мэргэжлийн хяналт боловсон хүчин болсон байцаагч нараа чадавхижуулах хэрэгтэй. Шилэн хяналт гээд нэг юм хийсэн нь үр дүн нь тааруухан. Учир нь хяналт шалгалт, түүний үр дүнгээ оруулах тал дээр хүндээ ч юм уу техник хангамжиндаа ч юмуу бүү мэд урагшилж гавьяа байгуулсан юм одооходоо маруухан. МХЕГ-ийн толгойд сууж байгаа юу ч хийдэггүй хэдэн журам жил болгон өөрчилж суухаас өөр гавьяа чадалгүй болсон дарга даамлын танил, тал үр хүүхэд болсон батганыг усгахаас нааш энэ байгууллага цаасан дээр л нэр үлдэх шинжтэй боллоо. Хөгждөггүй хөгийн газар МХЕГ.
Зочин [185.38.14.xxx] 2016-11-15 12:59
Аймар их медальтай юмаа. Дайнд оролцож байсан ахмадууд шиг. Хүний хөдөлмөрийг амьдарал, цалин хөлст нь ямар ч нөлөө үзүүлдэггүй төмрөөр хуурч байхаа больчих хэрэгтэй. Шагнал урамшуулал нь хүний хөдөлмөрийг үнэлж байгаа бол бодитой дэмтэй байх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй