
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Залуучуудын Бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хөгжүүлэлт” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Маргааш өндөрлөх семинар Тайланд нийслэл Бангкок хотноо болж байна. Энэхүү семинар нь залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахад Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд хэлэлцүүлгийн гол сэдэв нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Уг семинарт Монгол, Шри-Ланка, Филлипин зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд дээрх сэдэвтэй холбоотой сайн туршлагаасаа хуваалцана.
“Залуучуудын Бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хөгжүүлэлт” семинарт Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, Гадаад харилцааны албаны дарга Ч.Хонгорзул нар оролцож байна. МЗХ-ны төлөөлөгчид Монголын залуучууд болон иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж илтгэл тавих бөгөөд 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагааг сайн туршлага болгон хуваалцах аж.
Ази, Номхон далайн орнууд хөдөлмөр эрхлэлтийн талаарх сайн туршлагаасаа хуваалцаж байна | ||
Үзсэн: 1737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.