Шууд Chart

Samsung компани Хятад хэрэглэгчдээсээ уучлалт хүслээ

2013-10-25 09:28:52

Ухаалаг гар утасны зах зээлд ноёрхогч "Samsung Electronics" Хятадын хэрэглэгчдээсээ уучлалт хүслээ. Учир нь Хятадын төрийн мэдлийн CCTV-ээр  "Galaxy S3", "Note 2"  утаснууд эвдрэлтэй, алдаатай чипүүдээс болж ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ. Өмнөд Солонгосын Сувон хотод төвтэй тус компани нийт орлогынхоо 14 хувийг Хятадын зах зээлээс олдог бөгөөд 7 өөр загварын гар утасныхаа засвар үйлчилгээг үнэгүй хийхээ Хятад хэрэглэгчиддээ амласан байна.

Үүнээс гадна Тайванийн хууль сахиулагчид Samsung –д торгууль ногдуулсан нь анхаарал татлаа. Тодруулбал Тайванийн Худалдааны Комисс Samsung –ийн удирдлагууд өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнүүдийг шүүмжлүүлэхийн тулд хүмүүст мөнгө төлсөн хэмээн үзэж 340 мянган ам.доллараар торгохоор шийдсэн байна.

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Samsung компани Хятад хэрэглэгчдээсээ уучлалт хүслээ  
Үзсэн: 2259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй