
НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Залуучуудын Бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хөгжүүлэлт” сэдэвт семинар 2016 оны 11 сарын 15-16-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо болж байна. Энэхүү семинар нь залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтвортой хөгжлийн бодлого боловсруулахад засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд хэлэлцүүлгийн гол сэдэв нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Уг семинарт Монгол, Шри-Ланка, Филлипин зэрэг орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын засгийн газар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд дээрх сэдэвтэй холбоотой сайн туршлагаасаа хуваалцана.
“Залуучуудын Бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хөгжүүлэлт” семинарт Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, Гадаад харилцааны албаны дарга Ч.Хонгорзул нар оролцож байна. МЗХ-ны төлөөлөгчид Монголын залуучууд болон иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж илтгэл тавих бөгөөд 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагааг сайн туршлага болгон хуваалцах аж.
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 32 мянга гаруй залуучуудад үйлчилж, 7200 орчим залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамруулж 13901 залууг байнгын болон цагийн ажилд зуучилжээ. Тус биржид өдөрт 60-80 оюутан цагийн ажилд тогтмол бүртгүүлж, гэрээ байгуулсан 500 гаруй ажил олгогч байгууллагаас өдөрт дунджаар 40 орчим ажлын байрны санал тогтмол ирдэг байна.
Ази Номхон далайн орнууд хөдөлмөр эрхлэлтийн талаарх сайн туршлагаасаа хуваалцаж байна | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.