Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр нохой амьсгал хураажээ

2013-10-25 09:36:06

Дэлхийн хамгийн өндөр нохой болох "Аварга Жорж" амьсгал хураасан байна. 2.2 метр буюу NBA –гийн тоглогчидтой эн зэрэгцэхүйц энэ нохойг дэлхийн хамгийн өндөр нохой хэмээн Гиннесийн номонд бүртгэсэн. АНУ-ын Аризона мужийн Тусон хотод амьдардаг эздийнх нь хэлснээр Аварга Жорж 8 нас хүрэхээсээ нэг сарын өмнө нас баржээ.

Хойд хоёр хөл дээрээ суусан хойноо 2 метр 20 см өндөртэй, 110 орчим кг жинтэй энэ нохойг Опра Уинфри шоундаа урьж байснаас гадна ABC телевизийн "Өглөөний Мэнд Америк" нэвтрүүлэгт оролцуулж байсан байна. Мөн эзэд нь амьтдын төлөө ажилладаг буяны байгууллагуудын хөрөнгө босгох зорилготой үйл ажиллагаанд немец үүлдрийн нохойгоо оролцуулдаг байжээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Дэлхийн хамгийн өндөр нохой амьсгал хураажээ  
Үзсэн: 2513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.64.130.xxx [126.64.130.xxx] 2013-10-25 15:14
Amisgal huraasan baihdaa yahaav dee. Naadamd 10 turuulsen argamag hulgee aldsan aldart uyaach survaljlagchid yarilclaga qgch baigaa bol bas yaaya gehev baij boloh hereg. Haa holiin eremdeg adguus uhsenii toloo amisgal huraalgaj ooriigoo, uzegch unshigchdaa doromjloh yamar shaardlaga baina?

Бидэнтэй нэгдээрэй