
Аливаа улс төрөөс ангид байх олимпийн хөдөлгөөний зарчмыг зөрчиж ирсэн Кувейтийн төр, засгийн бодлогыг зөв гольдролд нь оруулах талаар 2007 оноос эхлэн ОУОХ ихээхэн чармайлт тавьсан. Гэтэл гэрээний хугацаа 2009 оны арваннэгдүгээр сарын 31-нд дуусахад Квейтийн төр засаг олимпийн Хартыг зөрчсөн хэвээрээ байсан юм. Иймд ОУОХ 2010 оны нэгдүгээр сарын эхний өдрөөс эхлэн Кувейтийн ҮОХ-ны эрхийг хаслаа. Спортын байгууллагынхаа удирдлагуудыг сонгоход дээрээс тогтмол "гар дүрж оролцдог" тул ОУОХ олимпийн Хартын 28.9-д заасны дагуу энэ шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр есөн олимпод оролцсон Кувейтийн тамирчид олимпийн наадамд оролцохгүй, ҮОХ нь ОУОХ-ны үйл ажиллагаанд хамрагдахгүй боллоо. Одоо Кувейтын таьлаас алдаагаа засч, өргөдлөө ОУОХ-нд өгөх хүртэл ҮОХ-ны эрх сэргээгдэхгүй боллоо.
ОУОХ Кувейтийн ҮОХ-ны эрхийг хаслаа | ||
Үзсэн: 2070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.