Шууд Chart

Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслол зохион байгуулахыг хориглолоо

2016-11-16 16:12:18

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Мөн өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ. Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болж байна.

Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм. 

 


Төсвийн мөнгөөр шинэ жил, баяр ёслол зохион байгуулахыг хориглолоо  
Үзсэн: 8947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zaya [65.49.68.xxx] 2016-11-18 13:37
Tosviin mongoor bayar temdegleh ni baitugai bichgiin tsaasaa ch avj chadhaa boliod udjaagaa shu dee.Shagnal tetgemjiin zardal bol buur baihgui bolson amar
Зочин [202.9.43.xxx] 2016-11-18 11:00
Жилийн жилд л ингэж ярьдаг атлаа төсвийн мөнгөөр шинэ жилээ хийгээд л байдаг. Ялангуяа нийслэлийн харьяа газрууд.
Zochin [59.153.115.xxx] 2016-11-18 08:47
Yamar zuv saihan sanal ve.Jild gants udaa uuriin undesnii bayartai l anhaarah heregtei
Зочин [139.5.217.xxx] 2016-11-18 06:56
zuv boljee
Zochin [27.123.214.xxx] 2016-11-17 05:25
Odoo tegvel aj ahuin negjvvdes handiv nertei deerem hiiged ehlene. Ugasa tegdeg. Mergejlin hyanaltiinhan restoron bar, kafenuudaas, ashigt maltmalihan uurhainuudas geel door ni bdag chiglel bvre daramtlal ehelbe dee.
Зочин [182.160.0.xxx] 2016-11-16 20:31
uklssiin munguur bayr mayr temdeglej bhaa ali ert l bolih bsiim shde

Бидэнтэй нэгдээрэй