Шууд Chart

Аж ахуйн нэгжүүд түлш, шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

2016-11-16 16:16:53

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 81900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.

Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 7,530 тонн, АИ-92 автобензин 28,200 тонн, дизелийн түлш 48.900 тонн нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт дүнгээр 84.720 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

Өнгөрөгч 2015 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл хугацаанд дээрх аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж 982 мянга гаруй тонн шатахуун импортоор оруулж иржээ.


Аж ахуйн нэгжүүд түлш, шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй