
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “УСУГ”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран өнөөдөр зохион байгуулна.
Аяллын зорилго нь оюутан, сурагчдад тэдний өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар үйлдвэрлэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэгийг олгох юм.
ЕБС-ийн 160 сурагчаас бүрдсэн 4 багийг алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдаж аялуулна.
Өнөөдөр сурагчид хотоор аялна | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.