
Энэ сарын 27-нд МАН-ын XXVII их хурал эхэлнэ. Хрлаар намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр тодроод байгаа. Энэхүү жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд, Ж.Энхбаяр мөн Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарласан билээ.
Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр "Энэ бол хэн нэгэн хүн дарга болох асуудал биш. Мөн намын гишүүдийн ч асуудал биш. Үүнийг их өргөн хүрээнд харах ёстой. Монгол төрийн бодлогыг үндсэндээ сүүлийн 100 орчим жил тодорхойлж, авч явж буй намын хувьд их хурал бүр нь түүхэн болдог. Нэг ёсондоо намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд би намын даргад нэр дэвшихгүй.Энэ бол яг өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж гаргасан миний шийдвэр юм" гэх тайлбарыг өгчээ.
Ж.Энхбаяр МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ | ||
Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.