Шууд Chart

Виртуал гал тогоог танилцууллаа

2016-11-22 11:56:55

Дэлхийн хамгийн том гэр ахуйн хэрэгсэл болон тавилга үйлдвэрлэгч Шведийн алдарт "IKEA" компани ээлжит музейгээ нээжээ. Музейг үзэж, сонирхохоор ирсэн зочдын хамгийн их анхаарлыг татаж байгаа хэсэг бол технологийн дэвшлийг ашиглан хийсэн виртуал гал тогоо байлаа.

Энэхүү виртуал гал тогоонд та төмс шарах гэх мэт хоол хийж болохоос гадна, угаалга цэвэрлэгээ ч хийх боломжтой аж. Түүгээр ч зогсохгүй гал тогооны өнгийг өөрчилж, тавилганы байршлыг өөрийн хүссэнээр зохион байгуулах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү виртуал гал тогоо нь хэрэглэгчдийн мөрөөдлийн гал тогоог бүтээх боломжийг олгож байна гэсэн үг юм.

Уг виртуал гал тогоо нь хүрэлцэн ирсэн хүмүүст технологийн дэвшлийг харуулахаас гадна хамгийн гол нь ирээдүйн гэр ахуйн хэрэглээний хэвийн төлөвийг харуулж байна гэж тус музейн зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.

Судалгааны "IHS Markit" компанийн урьдчилсан таамгаар бол 2020 он гэхэд виртуал хэрэглээний зардал 3.3 тэрбум америк доллар болтлоо өснө гэж  үзэж байна. Түүнчлэн өнгөрөгч 2015 онд виртуал чихэвч хэрэглэгчдийн тоо 4 сая байсан бол энэ оны эцэс гэхэд огцом өсч 81 саяд хүрнэ гэсэн тооцоог мөн гаргажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Виртуал гал тогоог танилцууллаа   
Үзсэн: 1549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй