
Ухаалаг утастай иргэд дэлхийн хаанаас ч нийслэлийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжийг олгох “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшн боловсруулж байна.
Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас боловсруулж буй “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнд нийслэлийн бүхий л мэдээлэл байгаа бөгөөд та гар утсаараа нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын Захирамж, гадаад, дотоод зардлын тайланг үзэхээс гадна нийслэлээс зарлагдаж байгаа тендер, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын байршлын мэдээллийг авах боломжтой.
Та аппликэйшныг ашиглан нийтийн тээврийн маршрутыг харж, ямар чиглэлийн автобусаар хаана хүртэл явж болохоо мэдэж болох боломжтой болох юм. Мөн нийслэлтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг заавал өөрийн биеэр өгөх шаардлагагүй, аппликэйшны Smart UB буланд ороод санал хүсэлтээ явуулж, хариугаа утсаараа авах юм. Зам засвар, шинэчлэлийн ажлын үеэр аль зам дээр ямар компани зам тавьж байгаа, хэзээ хаагдаж, ашиглалтад орох талаарх мэдээллийг ч авч болно. Мөн “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнаар дамжуулан түргэн тусламж дуудах боломжтой. Уг аппликэйшныг 2014 оны 1 сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлнэ.
Аппликэйшн ашиглан хаана явж байгаагаа мэдэх боломтой болно | ||
Үзсэн: 2573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.