“Монгол бахархлын өдөр”-өөр “Чингис Хааны одон” авах хүнийг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас зарлалаа.
Энэ эрхэм бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, энэ жил 80 насыг зооглож буй Думаагийн Содном байлаа.
Тэргүүн зэргийн энэхүү одонг энэ өдөр морин цагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдлээ.
| “Чингис Хааны Одон”-гийн эзэн тодорлоо | ||
| Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.