НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэр гаргасан. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хөшөөг шинэчлэн засварлаж, нийслэлийн ойн өдрөөр Улаанбаатарын хойморт залахаар болов.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран баримлын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан хэмээн албаныхан үзжээ. Хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгохоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийж байна. Энэхүү төлөвлөлт бодит ажил болсноор зураач, хөгжимчин, уран бүтээлчид энэ талбайд уран бүтээлээ туурвиж, нийслэлийн иргэд төдийгүй жуулчдад уран бүтээлээ сурталчлах боломжтой болох аж.
| Д.Нацагдоржийн хөшөөг нийслэлийн хойморт зална | ||
| Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.