Шууд Chart

Токиод 54 жилийн дараа 11 дүгээр сард цас оржээ

2016-11-24 10:44:24

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Японы төв болон зүүн бүсийн зарим аймгуудаар цас орлоо. Токио хотод 54 жилийн дараа 11 дүгээр сард цас орж байгаа ажээ. 1969 оноос хойш анх удаа орж байгаа энэ цасны зузаан нь 5-15 см хүрэх ба 13-аас 14 цаг үргэлжлэн орж, улам хүйтрэх төлөвтэй байна гэж цаг уурын мэдээгээр мэдээллээ.

Одоогийн байдлаар 2-3 хэмийн хүйтэн байгаа учир зам тээвэр, галтиргаа гулгаанаас болгоомжлох талаар нийт иргэдэд анхааруулга өгч байгаа юм. Мөн Сайтама аймгийн Күмагаяашид  жилийн дунджаас 35 хоногийн өмнө 14 жилийн дараа, Яманаши аймгийн Коопүд жилийн дунджаас 40 хоногийн өмнө 74 жилийн дараа цас орж байгаа  юм байна.







Нийтэлсэн: Н.Базарсүрэн

Токиод 54 жилийн дараа 11 дүгээр сард цас оржээ  
Үзсэн: 2922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ккк гамшиг болж [202.131.246.xxx] 2016-11-24 11:40
2-3 хэмийн хүйтэнд юуных нь хаьтиргаа гардагийн нойтон байж байгаал хайлаал дууснашдээ

Бидэнтэй нэгдээрэй