Сүүлийн жилүүдэд хүний наймааны золиос болох, бие үнэлэх, хар тамхины хэрэгт холбогдох иргэдийн тооөсөж, ийм гэмт хэргүүд шил шилээ даран олноор гарах болсон нь олон нийтийг болоод холбогдох байгууллагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулахад хүргээд байгаа. Иймд нийгмийн анхаарлын гадна үлдээж болохгүй энэхүү халуун сэдвийг өнгөрсөн Баасан гарагт МҮОНР-ийн “Хурд” агентлагийн редактор Ц.Мөнхзул, редактор Т.Чинзориг нар хөндөн холбогдох албаны хүмүүсийг оролцуулан “Чимээгүйн цаана...” сэдвээр нээлттэй ярилцсан билээ.
Тус ярилцлагад “Гадаад Харилцааны Яам”-ны Консулын газрын атташе Д.Болд, ХХЕГ-ын Хилийн Тагнуулын Газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Дашдорж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх хэлтсийн байцаагч цагдаагийн дэд хурандаа А.Бүдханд, ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын ажилтан Б.Батаа нар зочноор уригдан оролцсон юм.

| “Чимээгүйн цаана...” /Радио хэлэлцүүлэг/ | ||
| Үзсэн: 4074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.