Шууд Chart

“Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байжээ

2016-11-27 18:16:24

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуучууд үл мэдэгдэх шингэнд хордсон. Уг асуудлаар тус аймагт ажиллаж буй Ажлын хэсэг хэвлэлийн бага хурал зарлаж, тодорхой мэдээлэл өглөө.

Үл мэдэгдэх шингэнд хүмүүс хордсон тухай мэдээлэл 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын онцгой комисст ирсэн байна. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна. Уг Ажлын хэсэгт мөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин нар багтжээ.

Ажлын хэсэг газар дээр нь очиж хориг арга хэмжээ авах, хордлогын шалтгааныг судалж тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр цаг алдалгүй шуурхай ажилласнаар байдлыг хяналтанд авч тогтворжуулсан байна.

Хэргийн талаар тодруулбал, үл мэдэгдэх шингэнд 26-43 насны 21 хүн хордож, гурав нь эмнэлэг хүргэх замд, нэг нь эмчлүүлж байхдаа нас баржээ. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний амь насыг аврах тусламж үйлчилгээг Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нарын баг үзүүлж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайд үзлэг шалгалт хийж, тодорхой хэмжээний үл мэдэгдэх шингэн зүйлийг хураан авсан байна. Уг шингэнийг юу болохыг тодорхойлуулахаар өнөөдөр өглөө 07.00 цагт Улаанбаатар руу Шүүх эмнэлэг, МХЕГ-ын Төв лабораторид дээж илгээжээ.

МХЕГ-аас тодорхой удирдамжийн дагуу 2016 оны 10 дугаар сард “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр “Зөв боломж” компани Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь 10 дугаар сарын 9-ний өдөр түр зогсоож, зөрчил арилгах албан шаардлага, үүрэг даалгавар өгчээ. Гэтэл “Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байж. Иймээс “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.


“Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байжээ  
Үзсэн: 2358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [122.201.23.xxx] 2016-11-28 12:50
ter dachin tamsag bas davartsan gazar bn lee shdee nutag deeree bj huuliin daguu arga hemjee avaah Mongol ulsiin erh ashigt niitsuulen ajilluulaachee ter zungu kompaniig
Зочин [182.160.1.xxx] 2016-11-27 21:01
hairan humuuc
Зочин [182.160.1.xxx] 2016-11-27 18:41
mongold huuli uil;childeg gazar bn uu uil ajilagaag ni haachad bhd huuli busar ywuulj bsn shde nowshiin ymnuud chn
Зочин [103.57.95.xxx] 2016-11-27 18:26
Ene zuw bolomj chin ugaasaa zawaan baliar gazar shdee. Shuud haawal taarna

Бидэнтэй нэгдээрэй