
Сингапур улсад төвтэй Ази-Европын сангийн Гүйцэтгэх захирал, элчин сайд Карстен Варнекетэй МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал, Гадаад Харилцааны Албаны дарга Ч.Хонгорзул нар уулзлаа.
Уулзалтын үеэр 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан АСЕМ-н Залуучуудын чуулганыг дүгнэж Ази-Европын сангийн зүгээс МЗХ-д талархал илэрхийлсэн бөгөөд цаашид томоохон төслүүд дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Айлчлал цааш үргэлжилсээр МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал, Гадаад Харилцааны Албаны дарга Ч.Хонгорзул нар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Малайзын Куала Лумпур хотноо Азийн Залуучуудын Зөвлөлийн төв байранд зочиллоо.
Төлөөлөгчдийг Азийн Залуучуудын Зөвлөлийн Дэд Дарга Азизудин Ахмад, Залуучуудын олон улсын төвийн төсөл хөтөлбөр хариуцсан захирал Salehudin Bin Ghazali, санхүү эрхэлсэн захирал Sofia Aniza Binti HJ.Shafiei нар хүлээн авч уулзаж залуучуудын төвийнхөө үйл ажиллагаатай танилцууллаа. Ирэх онд МЗХ-той ОУ-ын төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар боллоо.
МЗХ Дэлхийн Залуучуудын Ассемблейн гишүүнээр 1994 онд элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2014 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр нь МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат сонгогдон ажиллаж байгаа билээ. 2015 онд Азийн Залуучуудын Чуулганыг Дэлхийн Залуучуудын Ассемблэйтэй амжилттай хамтран зохион байгуулсан түүхтэй.
МЗХ-ны төлөөлөл Малайзын Куала Лумпур хотноо Дэлхийн Залуучуудын Ассемблэйн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга хатагтай Эдиола Пашолларитай уулзаж хүндэтгэл үзүүлэн МЗХ-ны 95 жилийн ойн медаль гардууллаа.
Айлчлалыг дүгнэн хэлэхэд, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Анхжаргал, Гадаад Харилцааны Албаны дарга Ч.Хонгорзул нарын Сингапур, Малайз улсуудаар хийсэн айлчлал амжилттай болж, ирэх онд хамтрагч байгууллагуудтайгаа Монголын залуучуудын хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр боллоо.
2017 оноос олон улсын залуучууд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.