
Монголын Залуучуудын Холбоо болон БНСУ-ын ЭСЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд" Солонгосын мэдээллийн төв"-ийг байгуулж, маргааш нээлтээ хийх гэж байна. Залуучууд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах зорилготой тус төв нь Монголын Залуучуудын Холбооны төв байрны 2 давхарт байрлах бөгөөд номын сан нь оюутан, залуучуудад тодорхой цагийн хуваарийн дагуу нээлттэй үйлчлэх аж.
Номын сан нь үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad цахим ном уншигч, уншлагын болон лекцийн танхимууд, Wi-fi орчинтой уншлагын өрөөнүүдтэй ба Солонгос хэл дээрх чөлөөт сонголттой уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны ном сэтгүүлүүд олон сонголттой байрлана. Мөн Солонгосын соёлын өдөрлөг зохион байгуулж, Солонгос Улсад суралцах боломжуудын талаар цуврал зөвлөгөө өгөх юм. Уг номын санд КОЙКА Олон улсын байгууллагаас сайн дурын ажилтан ажиллуулахаар МЗХ-оос хүсэлт тавьсаны дагуу 2017 онд Солонгосын мэргэжлийн номын санч олон улсын стандартын дагуу оюутан, залуучуудад үйлчлэх юм.
Мөн нээлтийн үеэр БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны зүгээс солонгосын мэдээллийн төв байгуулж буйтай холбоотой, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгуулах юм байна. Уг санамж бичигт БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд У Сун, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нар гарын үсэг зурах аж.
"Солонгосын мэдээллийн төв" маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 2228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.