
Пакистанд болж буй олон улсын тэмцээнд манай таван боксчин, дасгалжуулагч,дасгалжуулагч Д.Батсүрэн, шүүгч Ц.Нандигжав, багийн ахлагч, Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн нар оролцож байгаабилээ. Тэд шинэ оныхоо гарааг амжилттай эхэлж 51 кг-д Ж.Отгонбаяр, 64 кг-д Б.Түвшинбат нар хоёр ялж хүрэл медалийн болзол хангасан. Тэд өчигдөр дугаар шилжсэний дараа алтан медалийн төлөө хүч үзсэн юм. Ямар ч гэсэн медальтай. Гэхдээ алт уу, мөнгө үү гэдэг нь өнөөдөр бидэнд мэдэгдэнэ. Манай нөгөө гурван боксчин Г.Дугархүү, Б.Жавхлан, Д.Идэрбат нар энэ удаа амжилт үзүүлсэнгүй. Нэр хүнд бүхий энэ тэмцээнд 18 орны 108 тамирчин 11 жинд өрсөлдсөн юм.
Гараа сайн бол бариа сайн | ||
Үзсэн: 2016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.