Шууд Chart

“Виннипег Жетс” ялагдлын цувралаа зогсоолоо

2016-11-28 17:40:39

Канадын “Виннипег Жетс” сүүлийн 5 тоглолтод хожигдоод байсан. Тэрээр өнөөдөр үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд АНУ-ын “Нэшвилл Предаторс” багийг өөрийн талбайдаа хүлээн авч, 24 дэх тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолт 3 үеийн 60 минутын турш талбайн эздийн давамгайлал дор өрнөж, "Виннипег Жетс" 3:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Гоолуудыг Дрю Стэффорд, Адам Лаури, Марк Шайфли нар хаалганд оруулсан. 23 настай, шинэ залуу шилдэг довтлогч Марк Шайфли улирал эхлээд 12 шайб оруулж, 12 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Сүүлийн 3 тоглолтод дараалан хожоод байсан “Нэшвилл Предаторс” өнөөдөр хожигдсон ч өрнөд бүсийн 8-р байрт бичгдсэн хэвээр үлдэж байгаа бол “Виннипег Жетс” энэ бүсийн 10-р байрт лигийг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Виннипег Жетс” ялагдлын цувралаа зогсоолоо  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй