Шууд Chart

Йеменд нэгэн эр 15 настай охиноо амьдаар нь шатаажээ

2013-10-28 09:30:00

Йемений өмнөд хэсэгт орших Таиз мужийн нэгэн тосгонд амьдардаг залуу 15 настай охиноо "сүйт хархүүтэйгээ харилцсаных нь" төлөө амьдаар нь шатааж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Энэ талаар тус улсын Дотоод Хэргийн Яам мэдээлсэн байна. Йеменд насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэх, мөн шашны ёс журам зөрчсөнийх нь төлөө хүүхдийг гэр бүлийнх нь хүн хөнөөх зэрэг балмад явдлууд одоо ч гэсэн амь бөхтэй оршсоор байгаа ажээ.

"Human Rights Watch" байгууллагаас мэдээлснээр Йеменд хадамд гарч байгаа нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь 18 нас хүрээгүй охид байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Йеменд нэгэн эр 15 настай охиноо амьдаар нь шатаажээ  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй