
Дэлхийн хамгийн ховор гэрэл зургийн аппаратуудын нэгийг ирэх 11-р сарын 22-нд Хонгконгод болох дуудлага худалдаан дээр зарахаар болжээ. Ердөө дөрөвхөн хувь үйлдвэрлэгдсэн, матрын арьсан гэртэй, алтадсан "Leica Luxus II" аппаратыг "Bonhams" дуудлага худалдааны газар анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
Энэхүү аппаратыг 500.000-800.000 фунт стерлингээр үнэлээд байгаа ч мэргэжилтнүүд 1 сая фунтын үнэд хүрнэ гэж үзэж байгаа аж. Харин өнгөрсөн онд Венад болсон дуудлага худалдаагаар 1923 онд үйлдвэрлэгдсэн "Leica 0" цувралын аппаратыг 1.7 сая фунтаар заржээ. Сонирхуулахад урьд өмнө нь гэрэл зургийн аппаратыг ийм өндөр үнээр худалдаж байгаагүй юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ховор гэрэл зургийн аппарат өндөр үнэд хүрч магадгүй байна | ||
Үзсэн: 2387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.