Шууд Chart

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр баталлаа

2016-12-08 06:36:16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө оюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх юм.

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

-  Оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох

-  Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, коллежууд ажлын байрны хэрэгцээ, шаардлага хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх

-  Ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болох юм.

Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. 


“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр баталлаа  
Үзсэн: 12616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Н.Оюунчимэг [202.5.194.xxx] 2016-12-12 08:30
"Орлоготой оюутан" үндэсний хөтөлбөрийг дэмжиж баталж өгсөн сайд Ж.Батсуурьдаа талархаж ажилд нь амжилт хүсэн ерөөе!
Зочин [202.179.24.xxx] 2016-12-09 14:57
Ene zow hotolwor bna hurdan heregjvvlerei
Зочин [43.242.243.xxx] 2016-12-08 18:09
Zaawal bolohgui butehgui gsn nvdeer harah shaardlaga baih?!!
Зочин [66.181.191.xxx] 2016-12-08 15:13
Shal teneg Chaawas gj Ene odo butle yu
Зочин [112.72.11.xxx] 2016-12-08 13:37
маш зөв нүдээ олсон хөтөлбөр байна түргэн хэрэгжүүлэх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй