
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Жагсаалтад:
1. Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл
2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл
3. Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх төсөл,
4. Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл
5. Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
6. Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл,
7. Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,
8. Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,
9. Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.
Эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.