Шууд Chart

“Спорт бол амьдрал” цомоор шагналаа

2013-10-28 14:48:17

Биеийн тамир спорт, олимпизмыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог "Спорт бол амьдрал" олон улсын нэр хүндтэй цомыг  Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Данзангийн Сүрэнхорлоо хүртлээ. Д.Сүрэнхорлоо энэ салбарт 42 жил ажиллаж, шилдэг тамирчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрбээр Бээжин 2008, Лондон 2012 зуны олимпын их наадмуудад манай улсын баг тамирчдын Олимпын наадамд бэлтгэх ажлын хэсгийн даргаар ажиллаж түүхэн амжилтуудыг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.


“Спорт бол амьдрал” цомоор шагналаа  
Үзсэн: 1639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй