Шууд Chart

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийнхэнд хандлаа

2013-10-28 14:57:26

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-ын их хурал хуралдаж байгаа цаг үетэй зэрэгцэн зарим телевизээр Алтандорнод-Монгол компаний захирал байсан С.В.Паушокийн тухай мэдээлэл цацагдаж  олон нийтэд буруу ойлголт өгч байгаад тайлбар хийхээс аргагүйд хүрсэн гэнэ. С.В.Паушок нь 1990-ээд оны сүүлээр манай улсад ирж  алтны олборлолт явуулж Монголын хуулийг уландаа гишгэж улс төрчдийн нөмөр нөөлөгт дураар дургиж байсан гэдгийг тэрбээр хэллээ. Мөн тэр дахин Монголын төр гал голомтыг самрах оролдлого хийж байгааг ч сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд дуулгаж байгаагаа онцоллоо. Ц.Нямдорж салбарыг сайд байхдаа олон луйврыг таслан зогсоож, хэний ч гар хөл болж яваагүй гэдгээ хэлж, гадныхан  манай эдийн засагт шургалах явдал цаашид ч тасрахгүй учраас сэрэмжтэй болгоомжтой хандах хэрэгтэйг санууллаа. Мөн зарим хэвлэл мэдээллийнхэн зориудын ийм явуулгад өртөж байгаад харамсаж байна гэж хэллээ.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийнхэнд хандлаа  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
83.187.186.xxx [83.187.186.xxx] 2013-10-28 15:48
aaa medehgui aij baigaa bailgui deee,,ta nar,,,,bugd l medeh baihaa,,,,,man -in darga nar shig bayan ulsuud mgl baihgui,,,sh deeee

Бидэнтэй нэгдээрэй