Шууд Chart

Бээжин хотын төв Тянь ань мэний талбайд осол гарлаа

2013-10-28 15:32:58

Өнөөдөр үд дунд Бээжин хотын төв Тяньаньмэний талбайн өмнө байсан хүмүүс рүү жип машин дайран орж, хэсэг хугацааны дараа шатаж эхэлжээ. “Хориотой хот” хэмээн нэрлэгддэг Хятадын эзэн хаадын ордон буюу “Гугун” музейн цогцолбор руу ордог төв хаалганаас холгүйхэн энэ бүхэн болж өнгөрсөн байна. Ослын дараа залгаа гудамжуудын хөдөлгөөнийг хааж, ослын газар дээр гал сөнөөгчид, цагдаа, эмч нар ажиллажээ.  Энэ ослын улмаас жолооч болон машинд явсан хоёр хүн амь үрэгджээ. Мөн тэр хавьд явсан хэд хэдэн жуулчин, цагдаагийн ажилтнууд хэлмэгдсэн тухай “Синхуа” агентлагаас мэдээлснийг “Би-Би-Си” уламжилсан байна.


Бээжин хотын төв Тянь ань мэний талбайд осол гарлаа  
Үзсэн: 4475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй