
Эрэгтэйчүүдийн трамплин үсрэлтийн 38 дахь удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ) өнгөрсөн 11-р сарын 26-ны өдөр эхэлсэн. 100 мянган еврогийн шагналын сантай энэ жилийн тэмцээний 5 дахь гараа Норвегийн Лиллехаммер хотноо боллоо. Энэ өдрийн гараанд Польшийн алдарт тамирчин, олимпийн наадмын хошой аварга Кэмил Скотч тэргүүлсэн байна. 2013 оны дэлхийн аварга, өдгөө 29 настай Скотч эхний үсрэлтээр 134 метр, удаах үсрэлтээр 130.5 метр замыг туулж 289.9 оноо авчээ.
Харин удаах байрт түүний нутаг нэгт тамирчин Мацей Кот шалгарлаа. Тэрээр эхниий харайлтаараа 129.5, хоёр дахь харайлтаараа 136 метр зам туулж, 289.3 оноог авчээ. Энэ өдрийн гарааны 3-р байрт Германы Маркус Эйшенбиклер орсон байна. Тэрээр 286.5 оноог авсан юм. Одоогоор энэ жилийн дэлхийн цомын тэмцээнийг Словенийн залуу од Домен Превч 360 оноотой хошуучилж байна. Тэрээр эхний 5 гарааны гуравт нь түрүүлээд байгаа юм. Тэгвэл Норвегийн Даниел Андре Танде, Польшийн Мацей Кот нар нийлбэр дүнгээр удаах байруудад тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Трамплин үсрэлтийн 5 дахь гараанд Мацей Кот түрүүллээ | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.