
Монголын Залуучуудын Холбооноос “Тэргүүний залуу эмч” шагналыг бий болгож, энэ оны тэргүүний “Алтан гарт залуу эмч” нарыг тодрууллаа. Тэргүүний залуу эмч нарыг нарийн мэргэжлийн дагуу уламжлалт, мэс засал, дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, лаборатори, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 35 номинацаар шалгарууллаа.
Ёслолын нээлтэнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б. Цогтбаатар, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хороон дарга Ж.Амарсанаа нар оролцсон бол урилгаар МУ-ын хүний гавьяат эмч Ц. Мухар, МУ-ын хүний гавьяат эмч М.Шагдарсүрэн, Монгол улсын ардын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Даваадорж, Монгол улсын гавьяат эмч, шинжлэх ухааны доктор профессор, Буддын гүн ухааны гэвш Д.Нацагдорж зэрэг анагаах ухааны шилдэг эмч нар оролцсон юм.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “ Бид өнөөдрийн арга хэмжээгээр яг энэ цаг үед хийж бүтээж байгаа, энэ цаг үед жинхэнэ алтан гартай гэдгээ харуулж хүний алтан амийг аварч байдаг тэр үнэт залуучууддаа урам өгч, үеийнх нь нөхдийн дотор тод харуулахыг хүссэн юм” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.
Мөн МУ-ын хүний гавьяат эмч Ц. Мухар “Эмч та бүхэн хамгийн хүнд фронтод ажиллаж буй эрхэм хүмүүс. Энэ фронт залуучуудаараа улам өргөжиж байна. Залуучуудад цаашид сурах зүйл ч их бий. Тэр дундаа анагаах ухаанд хэлний мэдлэг том байр суурь эзэлдэг шүү” хэмээн чухалчлан захилаа.
Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ давхардсан тоогоор 17 сая гаруй хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Энэ л олон мянган хүмүүст амьдрал, нас бэлэглэж, өвчин эмгэгээс нь ангижруулж буй залуу эмч нарынхаа ажлын амжилтыг үнэлэх, эмчилгээ оношилгооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор анх удаа “Алтан гарт эмч” ёслолыг зохион байгуулж буйгаараа онцлог аж.
“Алтан гарт эмч”-д нэр дэвшсэн 200 орчим залуу эмч нарын материал ирсэн бөгөөд үүнээс шүүгчдийн шалгаруулалтын дагуу шалгарсан шилдэг 35 залуу эмч “Тэргүүний залуу эмч” ийнхүү шагналаа гардлаа.
МЗХ-оос цаашид уг ёслолыг жил бүр уламжлал болгон, улам өргөжүүлэн зохион байгуулах аж.
ШАЛГАРСАН ЭМЧ НАР

































Оны тэргүүний алтан гарт залуу эмч нар тодорлоо | ||
Үзсэн: 3607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.