Шууд Chart

Барак Обама хакердуулав

2013-10-30 09:26:59

“Сирийн Элктрон Арми” хэмээх хакеруудын бүлэглэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Твиттер болон Фэйсбүүк цахим хуудсыг хакерджээ. Башар Аль Асадыг дэмжигч хакерууд нийтдээ 76 сая дагагчтай Обамагийн цахим хуудсуудад АНУ-ын дэмждэг босогчид Сирид хэрхэн террорист халдлага үйлдэж байгааг харуулсан бичлэгийг байрлуулсан байна. 

“Сирийн Электрон Арми”  гэх энэхүү бүлэглэл 2010 онд Ассошиэтед Пресс агентлагийн твиттер хуудсыг хакердан, “Цагаан ордонд дэлбэрэлт болж, АНУ-ын ерөнхийлөгч шархадсан” гэсэн мэдээлэл оруулж шуугиан дэгдээж байсан юм. Үүнээс гадна АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг Германы Канцлер Ангела Меркелийн утасны яриаг 10 гаруй жилийн турш тагнаж чагнасан гэх мэдээлэл гараад байгаа нь Европчуудын дургүйцлийг хүргээд байна. Гэхдээ АНУ холбоотнуудаа тагнасан хэргийн талаар ерөнхийлөгч Барак Обама өөрийн байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Барак Обама хакердуулав  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй