
МҮБХ-оос санаачлан дөрвөн уулын хишиг барилдааны энэ оны отгон хишиг барилдаан буюу Богдхан уулын хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй хүчит 256 бөх барилдлаа.
Тус барилдааны онцлох бөх Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн начин н.Өлзийсайхан байлаа. Тэрбээр хоёрын даваанд улсын арслан Н.Батсуурийг, гурвын даваанд улсын харцага А.Цацабширийг, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг тус тус өвдөг шороодуулж, шуугиан тарьсан юм.
Арав дахь удаагийн барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан П.Бүрэнтөгс Улсын харцага Ц.Содномдоржийг амлан барилдсан ч харцага Ц.Содномдорж давснаар түрүү, үзүүр булаалдсан бол тунасан арслан Р.Пүрэвдагва, начин Э.Даш нарын барилдаанд залуу начин Э.Даш давснаар анх удаа тус барилдааны тэргүүн байр булаалдахаар шалгарч үлдсэн юм.
Улмаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат зэвсэгт хүчний Алдар СХ-ны бөх улсын начин Эрдэнэбатын Даш найм даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын харцага Цэдэвийн Содномдорж долоо даван үзүүрлэлэээ. Шөвгийн дөрөвт Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар шалгарсан юм.
Богдхан уулын хишиг барилдаанд Улсын начин Э.Даш түрүүллээ | ||
Үзсэн: 1926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.