
Өнгөрөгч бямба гарагт Хэнтий аймгаас төрсөн аваргуудын нэрэмжит Хэнтий аймгийн заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗБ-ын барилдаан боллоо. Тус барилдааны эхэнд аймгийн цолтой 30 гаруй бөх хасагдсан юм. Учир нь 11 дүгээр сард болсон тэргүүлэгчдийн хурлаар гарч жагсаагүй бөхчүүдийг хасах журам баталсан. Энэ журмын дагуу зааланд гарч жагсаагүй 30 гаруй аймгийн цолтныг уг барилдаанаас хассан юм.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат "Од" группын бөх аймгийн арслан Оргихын Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай үзүүрлэж, шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Налайх хотын харьяат "Хантайшир" дэвжээний бөх аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Мягмарын Бадарч нар шалгарсан юм.
Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 23-нд Нийтийн Монгол бөхийн барилдаан, 25-нд Архангай аймгаас төрсөн аваргуудын нэрэмжит барилдаан, 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.
Хэнтий аймгийн заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд О.Хангай түрүүлэв | ||
Үзсэн: 1606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.