
Монголын гандболын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-нд эхэлж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн УАШТ-нд хот, хөдөөгийн 20 гаруй багийн тамирчид ур чадвараа сорилоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд аваргын төлөө МУБИС-ийн баг Сүхбаатар дасгалжуулагчтай андууд багийг 35-30-аар буулгаж авснаар алтан медаль хүртсэн юм. "Андууд" баг сүүлийн дөрвөн жил дараалан улсын аваргад түрүүлээд байсан бол энэ жил аваргын цомоо өөр багт шилжүүлж байна.
Харин хүрэл медалийг "МонАлтиус" БТДС-ын баг хүртлээ. Эмэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Баянхонгор аймгийн баг хүртсэн бол МУБИС мөнгө, "Андууд" баг хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээнийг нийлбэр дүнгээр алт, мөнгөн медаль хүртсэн МУБИС-ийн баг тамирчид тэргүүллээ.
Гандболын улсын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.