
Биатлоны 2016 оны сүүлийн гараа Чехийн Нове-Местод болж өндөрлөлөө. Манай цагаар өнгөрсөн шөнө сүүлийн гараа буюу масс старт уралдаан боллоо. Эмэгтэйчүүдийн уралдаанд Чехийн тамирчин Габриэла Коукалова түрүүлж, нутгийн хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.
Хоёрдугаар байрт Германы Лаура Дальмайер орлоо. Тэрбээр эхний буудалтандаа хоёр ч алдаж, 12 дугаар байр хүртэл ухарсан ч нөхсөөр хоёрдугаар байрт орсон юм. Харин гуравдугаар байрт Италийн тамирчин Доротья Вирер орлоо.
Эрэгтэйчүүдийн уралдаанд Франц залуу Мартин Фуркадын ноёрхол үргэлжлэв. Тэрбээр энэ улирлын ес дэх гараандаа уралдаж, найм дахь түрүүгээ хүртсэн. Мөн энэ түрүү түүний замналын 56 дахь түрүү юм.
Хоёрдугаар байрт Германы Симон Шемп орсон бол гуравдугаар байрт Орос залуу Антон Бабиков орж подьюмд гарлаа. Ийнхүү 2016 оны сүүлийн гараа өндөрлөж байна. Дараагийн гараа 2017 оны нэгдүгээр сард Германы Оберхоффт болж, дэлхийн шилдэг буутай цаначид хуран чуулах юм.
Биатлоны 2016 оны дэлхийн цомын тэмцээн Чехийн гараагаар өндөрлөлөө | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.