Шууд Chart

Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо

2016-12-23 08:22:57

ШШГЕГ-ын "Сүлд" биеийн тамир спортын хорооны Соёл олон нийт, биеийн тамирын асуудал хариуцсан ажилтан, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Б.Цэвээндаш Цаст Гимлай Дэлхийн ноён оргилд ганцаарчилсан "Соло" авиралт, хүчилтөрөгчгүй амь өрссөн аюултай буулт хийж,  Монгол Улсынхаа Төрийн алтан соёмбот далбааг амжилттай мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч, "Алтан хараацай"-н эзнээр тодорлоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болов. Энэхүү шагнал нь спорт сонирхогч мастеруудын холбооны тэргүүн дээд шагнал юм. Спортын 11 төрлөөс 11 шилдэг тамирчин энэхүү шагналд нэр дэвшжээ.  

Нийтэлсэн: О.Баянмөнх

Б.Цэвээндаш “Алтан хараацай”-н эзэн боллоо  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй