Шууд Chart

Нар чихлэсэн баасан гариг

2010-01-10 04:02:43

Баасан гаригт манай орны хойд зүгийн нутгаар нар чихлэх үзэгдэл ажиглагджээ. Гэрлийн хугарлын нөлөөгөөр нар гурав болсон мэт харагддаг эл үзэгдлийг шинжлэх ухаанд "parhelion" буюу "хуурамч нар", харин монголчууд "нар чихлэх", "нар гуравлах" хэмээн нэрлэдэг аж.  Нар чихлэх нь жирийн ямар ч улиралд, дэлхийн аль ч өнцөг, буланд ажиглагддаг ч "Манай оронд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй" хэмээн Ус, цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Агаар мандалд усны уур өтгөрснөөр нарны гэрэл хугарч, гэрлийн хүрээ үүсдэг бөгөөд зарим тохиолдолд хоёр хүрээ үүсч, тэр нь хоорондоо огтолцсоноор гурван нар гарсан мэт харагддаг байна. Хэдийгээр хуурамч нар үүсэх нь Европ, Хойд Америкийн орнуудад долоо хоногт 1-2 удаа тохиолддог боловя ихэвчлэн нар мандах эсвэл жаргах үед ажиглагддаг учир үзэгдэх хугацаа нь богино байдаг гэнэ. Тэгвэл баасан гаригт гарсан "хуурамч" нар Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймагт зургаан цагийн турш тод харагдсан байна.

Сонирхуулахад агаар мандлын эл үзэгдэл Ангараг, Бархасбадь, Санчир, Далайн ван, Дэлхийн зэрэг нарны аймгийн бусад гариг төдийгүй саран дээр ч ажиглагддаг байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Нар чихлэсэн баасан гариг  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй