
Мөсөн талбайн ирээдүйн шилдгүүд хуран чуулсан шайбтай хоккейн Залуучуудын ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж шилдэг найман багийн нэр тодорлоо. Дэлхийн шилдэг 10 улсын баг өрсөлдөж байгаа тус тэмцээний шилдэг наймын сугалаа гарлаа.
Эзэн орон Канадын залуучууд Чехийн багтай, АНУ Швейцартай, Швейд Словактай, ОХУ-Данийн шигшээтэй тус тус таарлаа. Эдгээр багаас хамгийн анхаарал татаж байгаа тоглолт нь Орос-Данийн шигшээ баг юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад энэ хоёр улсын шигшээ мөсөн талбайн гайхамшигт тулааныг үзүүлж байсан юм.
ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд манай цагаар өнөө шөнө эхэлнэ. Харин медалийн төлөөх тоглолтууд энэ сарын 5-нд болно.
Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөв | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.