Шууд Chart

Дартсын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт боллоо

2017-01-03 09:24:31

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо Дартсын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн отголлоо. 2016 оны 12 дугаар сарын 15-нд эхэлсэн тэмцээний финалын тоглолт манай цагаар өнгөрсөн шөнө боллоо. Шигшээд Нидерландын тамирчин, 2014 оны дэлхийн аварга Майкл Ван Гервен Шотландын тамирчин, сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга Андерсон нар шалгарч үлдээд байсан.

Нидерландын тамирчин Ван Гервен хагас шигшээд нутаг нэгт тамирчин дэлхийн аварга Ван Барневелдийг буулгаж авсан юм. Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнө нь 23 удаа зохиогдсоны 14-т нь түрүүлсэн Английн домогт тамирчин Пил Тэйлор шөвгийн наймд Нидерландын тамирчин Ван Барневелдад хожигдлоо.

Тэмцээний шигшээд шалгарсан Ван Гервен өнгөрсөн 2016 онд гран-при тэмцээн болон Европын аварга, Мастерсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлсэн. Харин Шотландын тамирчин Андерсен дэлхийн аваргаас  өөр тэмцээнээс алтан медаль хүртээгүй байгаа юм.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Дартсын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт боллоо   
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй