Шууд Chart

"Дакар Ралли-2017" уралдаан эхэллээ

2017-01-03 09:33:35

Бартаат замын хаан уралдаан гэгддэг "Дакар ралли"-гийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор мотоцикл, машин, ачааны авто машин, дөрвөн дугуйтын төрлүүдээр явагдаж өндөрлөнө. 1979 оноос эхтэй "Дакар ралли" уралдаанд өнгөрсөн жил манай улсаас мотоциклийн төрөлд оролцож, ОУХМ Д.Болдбаатар Ази тивийн тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлж байсан.

Харин 2015 онд анх удаа монгол хүн авто машины төрөлд оролцож байсан түүхтэй юм. "Дакар ралли" уралдаан 2007 он хүртэл Европ Африк тивийн нутаг дэвсгэрийг дамнан болдог байсан бол 2009 оноос эхлэн Өмнөд Америк тивийн нутаг дэвсгэрт уралдаж байгаа юм. Энэ жилийн "Дакар ралли"  уралдаан нэгдүгээр сарын 14-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: О.Баянмөнх

"Дакар Ралли-2017" уралдаан эхэллээ   
Үзсэн: 2795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hosoo [202.70.46.xxx] 2017-07-09 12:34
Onoodr. Hedees. Ve

Бидэнтэй нэгдээрэй