Шууд Chart

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өчигдөр таван тоглолт боллоо

2017-01-03 09:59:18

"Сан Антанио Спөрс" болон "Атланта хаукс" багийн тоглолт өчигдөр боллоо. Хоёр багийн тоглолт эхнээсээ эн тэнцүү үргэлжилж ээлжлэн онооны тэргүүллийг авч байлаа. Улмаар тоглолтын эхний үеийг Спөрс 2 онооны зөрүүтэй тэргүүлсэн бол хоёрдугаар үед ижил 19 оноо авсан юм.

Харин гуравдугаар үед Спөрс 3 оноо илүү авсан бол тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед "Атланта хаукс"-ын залуус онооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдэхэд 114-112-оор "Атланта хаукс" ялалт байгууллаа. Ламаркус Алдриж 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Тони Паркер 22 оноогоор тус хүргэж, Поу Газол, Кавай Ленорд нар 10-аас дээш оноо авсан ч ялалт байгуулахад хангалттай байж чадсангүй.

Тэгвэл "Атланта хаукс" МиллСап 32 оноо 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Тим ХардВаая 29 оноогоор түүнд тус хүргэсэн байна.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өчигдөр таван тоглолт боллоо   
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй