Шууд Chart

Он гарсаар талбайн теннисний гурван тэмцээн эхлээд байна

2017-01-03 10:08:26

Он гарсаар талбайн теннисний ертөнцөд гурван тэмцээн эхлээд байна. Австрали улсад 29 дэх удаагийн хоппман кап эхэлсэн бол Шинэ Зеландад Оклэндийн нээлттэй тэмцээн мөн урд хөршид Шинжиний нээлттэй тэмцээнүүд болж байна. Эдгээр тэмцээн энэ сарын 16-нд эхлэх Австралийн Их дуулгын сорилго болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Талбайн теннисний энэ улирал урьд жилүүдээс илүү сонирхолтой өрнөхөөр болоод байгаа. Олон жил эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлсэн Сербийн Новик Жокович оны төгсгөлд Их Британийн Эндэй Муррэйд тэргүүн теннисчиний эрэмбэ алдсан. Мөн Америкийн Серена Уилямс эмэгтэйчүүдийн манлай теннисчин хэргэмийг олон жил эзэмшиж байсан бол өнгөрсөн онд герман бүсгүй Анжелика Кербер эмэгтэйчүүдийн манлай теннисчин болсон.

Тэгвэл энэ онд Жокович, Серена нар манлай теннисчин алдраа эргүүлэн авч чадах уу, аль эсвэл эдгээр тамирчдын эрин үе өндөрлөснийг Эндэй Муррэй, Кербер нар батлах уу гэдэг энэ жилийн гол асуулт болоод байна. Эмэгтэйчүүдийн хувьд Анна Иванович зодог тайлж байгаагаа зарласан бол Мариа Шарафова мөн л эх спортын замналаа өндөрлүүлсэн. Мөн Петра Квитова бэртлийн улмаас гурван сар хүртэл талбайд гарахгүй болоод байгаа. Ийнхүү 2016 оны талбайн теннисний шинэ улирал эмэгтэйчүүдийн хувьд сулхан эхэлж байна. 

Нийтэлсэн: О.Баянмөнх

Он гарсаар талбайн теннисний гурван тэмцээн эхлээд байна   
Үзсэн: 2113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй